Асрамжийн газрын хүүхдүүдтэй хамтдаа тэмдэглэсэн шинэ жилийн баяр 2011

2011/12/30

2011 оны шинэ жилийн баяраар нийслэлийн бүх асрамжийн газраар зочилж бяцхан хүүхдүүдэд бэлэг гардуулж, шинэ жилийн баярыг нь хамтдаа тэмдэглэв. Манай сангийнхан энэ үйл ажиллагаагаа цаашид уламжлал болгоод зогсохгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ч мөн адил олон хүүхэд баярлуулах төлөвлөгөөтэй байна.