Гэгээн Муза 2011

2012/03/27


Драмын мэргэжлийн жүжигчид маань жил бүр шилдэгээ шалгаруулдаг Гэгээн Муза хэмээх сайхан наадамтай болоод удаж байна. Драмын урлаг гэдэг үзэгч түмэнд ухаарал, баяр хөөр, уйтгар гуниг гээд амьдралд тохиолддог бүхий л зүйлсийг хөндлөнгөөс харж өөртөө дүгнэлт хийх боломж олгож байдаг үнэхээр сайхан урлаг билээ. Тийм ч учраас бид энэ жилийн Гэгээн Муза наадамд ивээн тэтгэгчээр оролцож урагш тэмүүлж буй уран бүтээлчдэд цаашид улам илүү ихийг хийх урам зориг өгөхөөр шийдсэн юм. Наадмын үеэр Төгөлдөр сангийн тэргүүн Х.Отгонтуяа хүүхдийн жүжгийн төрөлд оны шилдэг найруулагчаар тодорсон найруулагч Б.Хишигзаяагийн шагналыг гардуулсан юм.