Дүрслэх Урлагийн Боловсрол

2011/10/11

Хүүхдүүдэд багшаар нь дамжуулан урлагийн боловсрол олгох зорилгоор Монголын Урлагийн Зөвлөл ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Коммистой хамтран “Дүрслэх Урлагийн Боловсрол” гарын авлага номыг гаргах болсноо бидэнд танилцуулахад ийм сайн төслийг дэмжихгүй байх арга байгаагүй.

Уг гарын авлагыг хэвлүүлж, төрийн нуруун дээрх ачаанаас хөнгөлж чадсандаа баяртай байна. Төгөлдөр сангаас санхүүжүүлж хийсэн энэхүү гарын авлагыг Улаанбаатар хотын болон 21 аймгийн бүр ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуульд үнэ төлбөргүй түгээсэн билээ.