"Жизель" балет 2012

2012/01/14

Тамара Рохо бол Английн хатан хааны Роял опера театрын гоцлол бүжигчин бөгөөд дэлхий дахинаа Жизелийн дүрээр үнэлэгдсэн маш сайн уран бүтээлч билээ. Манай Монголчууд тэр бүр Английн Роял театрт очиж балет үзээд байх боломж хомс учир манай сангийнхан энэ төсөлд хамтран ажиллаж Монголчууддаа Жизелийг Тамара Рохогийн гоцлосноор хүргэх болсондоо туйлын их баяртай байсан юм.