Инээмсэглэл 2010

2010/06/13

Тэртээ 1979 онд “Монцамэ” агентлагийн дэргэд “Инээмсэглэл” хэмээх нэртэй нэгэн хамтлаг байгуулагдаж байжээ. “Бид цас ороход дуртай”, “Улаанбаатарын үдэш”, “Манайд ирээрэй”, “Бүсгүйчүүд” гээд олон сайхан хит дууг нь бид радиогооор сонсч, хүмүүжиж, оюунаа хөгжүүлж байсан ч тус хамтлагт цомог, клип гэж байсангүй. Тиймээс бид тус хамтлагийн тоглолт, клип, цомог гаргах ажилд ханцуй шамлан орсон билээ. Цомгийн бичлэгийг “New Star” студи дээр хийсэн бөгөөд тус цомогт Инээмсэглэл хамтлагийн сор болсон хорин дуу багтсан юм. Монголын урлаг соёлын хөгжилд маш том хувь нэмэр оруулсан тус хамтлагийн анхны тоглолтын продюссерээр Төгөлдөр сангийн тэргүүн Х.Отгонтуяа өөрөө ажилласан билээ.