Нойрссон гүнж 2010

2010/06/06

Суут хөгжмийн зохиолч П.И. Чайковскийн бүтээл “Нойрссон гүнж” балет манай Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1990 онд анх амлиж байсан билээ. Тус балет Монгол тайзнаа амилаад бүтэн 20 жилийг ардаа орхижээ. Тиймээс манай сангийнхан үзэгч түмний талархалыг цаг ямагт хүртэж, үзэх дуртай бүтээл хэвээр байж чадсан тус балетын жижиг хэрэглэл, хувцас гоёл гээд хэрэгцээт зүйлсийг нь шинээр сольж өгөхөөр шийдсэн юм.

Уг төслийн хүрээнд 200 орчим бүжигчдийн хувцас хэрэглэлийг шинэчилж, Европын холбооны орнуудаас чанарын шаардлага хангасан өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд захиалсан авчруулж байсан билээ. Ийнхүү “Нойрссон гүнж” маань хувцас гоёлоо бүрэн сольж, нойрноосоо сэрж цоо шинэхэн дүр төрхөөрөө Монголын үзэгчидтэйгээ уулзсан.