Оролмаа эх

2011/06/17

Төрийн хошой шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Намдагийн мэндэлсний 100 жил, УДЭТ-ын 80 жилийн ойд зориулан УДЭТ-ын урын сангийн бүтээлүүдээс “Оролмаа Эх” жүжгийн сонгож 30 жилийн дараа шинээр сэргээн тавив. Эхийн агуу сэтгэл юуг ч уучилж, үрээ гэсэн сэтгэл хэзээ ч унтарч бүдгэрдэггүй гэдгийг мэдэрсэн үзэгчид нүдэндээ нулимастай буцаж байгааг хараад бид сонголт маань зөв байсанд тун их баярлаж байлаа.