Спартак 2012

2012/02/18

А.И.Хачатуряны “Спартак” балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг балет юм. Тийм ч учраас анх 1984 онд ДБЭТ-ын тайзнаа тоглогдож байсан тус балетыг сэргээн тавих санаа төрсөн юм. Бидний олон сарын хөдөлмөр 2012 оны 2-р сард тайзнаа амилсан билээ.

Спартак бүжгэн жүжгийг анх 1985 онд ДБЭТ-т анх тавигдахад нь үзэж байсан. Үүнээс хойш дахиж тавигдаагүй байсан. Бага залуу насандаа үзсэн сэтгэгдэл ерд санаанаас гараагүй. Үүнийг сэргээн тавих хүсэл, зорилго байсан. Төгөлдөр сангаас санхүүжилтийг гаргах санал тавьж мөн сэтгэлээрээ дэмжсэний үндсэн дээр уг төслийг хэрэгжүүлэе гээд тэгээд шийдэлд хүрсэн. Бүжигчид Спартак балетийг бүжиглэх хамгийн сайхан байдаг гэж ярьж байлаа. Хувцас, хувцаслалтанд нь ч анхаарал тавьж чанартай, мэргэжлийн хүмүүсээр хийлгэж өгсөн.