Тэргүүний мэндчилгээ

Манай Төгөлдөр сан байгуулагдсанаас хойш нэг л мэдэхэд 2 жил хагас өнгөрчээ. Хэдийгээр бид анх соёл урлагийг дэмжих зорилготойгоор сангаа байгуулж байсан боловч дан ганц энэ зорилгодоо баригдалгүй нийгмийн олон салбарт чиглэсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна.

Хоёр жил хагас гэдэг нэг бодлын бага хугацаа мэт санагдаж байгаа ч эргээд харахад олон ажил амжуулж чадсан байна. Бид хийсэн ажлаа хараад сэтгэл амран хойш суухаас илүүгээр улам ихийг, илүү их эрч хүчээр хийх гэсэн урам зориг авч байна. Ингээд та бүхэнтэйгээ энэ хугацаанд сэтгэл зүрхээ шингээн хийсэн ажлынхаа тайлангаа хуваалцаж байгаадаа баяртай байна.


"Төгөлдөр сан"-ийн тэргүүн Х.Отгонтуяа