“Шелкунчик” бүжгэн жүжиг Ерөнхий сайдын эхнэр Х.Отгонтуяагийн ивээл дор зохиогджээ

2013/05/16

Шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнээ орсон энэ үед Монголын урлаг, соёлын салбарынхан үзэгчиддээ байнгын гэнэтийн бэлэг барьсаар ирсэн уламжлалтай болжээ. Энэ үйл явдлын хүрээнээс мөн Монголын Дуурийн театрын хамт олон хоцордоггүй. Жил жилийн шинэ жилээр тус театрын хамт олон тайзнаа “Шелкунчик” бүжгэн жүжгээ амилуулдаг болсоор нэлээд удаж байна.

Түүнчлэн жил бүр тайзнаа амилдаг “Шелкунчик” бүжгэн жүжиг энэ жилийн хувьд нэлээд онцлогтойгоор тайзнаа тавигдсан гэнэ. Тус бүжгэн жүжиг нь 2011 оны хувьд Ерөнхий сайд Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяагийн санаачлага, дэмжлэгтэйгээр Дуурийн театрт амилсан байна.

Бүжгэн жүжгийн утга санаа ч шинэ жилийн уур амьсгалыг илтгэдэг бөгөөд жил жилийн хувьд үзэгчид “Шелкунчик”-ийг үзэх гээд Дуурийн театрын гадаа дугаарлах нь холгүй зогсдог болсоор хэдэн жилийн нүүртэй золгож байна.