Щелкунчик 2010

2010/12/26

2010 онд дэлхий нийтээрээ суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 170 насны ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Бид энэ ойн хүрээнд ДБЭТ-ын хамт олонтой хамтран “Щелкунчик” балетыг 140 гаруй шинэ хувцас хэрэглэлтэйгээр амилууллаа.

Анх 1982 онд ДБЭТ-ын тайзнаа “амилж”, өвөрмөц шийдэл, давтагдашгүй хөгжмөөрөө үзэгчдийн сонирхлыг татан урлагийн боловсролд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн уг балет жил бүрийн шинэ жилийн баяраар хүүхэд багачуудын хүртээл болж тэдний баяр дээр баяр нэмдэг билээ. Бид энэ баярыг хүүхдүүдтэйгээ давхар хуваалцдаг болсондоо туйлын их баяртай байдаг.