Night of Ballet 2011

2011/06/18

2011 оны 6 сард Монголын балетын хөгжил сантай хамтран Night of Ballet фестивалийг зохион байгууллаа. Энэ фестивалд оролцохоор АНУ, Канад, Япон, Куба, Колумб, Англи, Аргентин, Испани, Өмнөд Африк зэрэг арав гаруй орны шилдэг балетчид хүрэлцэн ирснээс гадна хөгжмийн удирдаачаар АНУ-ын “New England Conservatory” хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, удирдаач, мэргэжлийн симфони найрал хөгжимчдийн холбооны удирдаач, АНУ-ын “El Sistema” байгууллагын захирал Марк Черчиль ажилласан юм.