Viva L’Opera 2012

2012/04/27

Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дууны анги үүссэнээс хойш нэгэн жаран өнгөрчээ. Нэгэн жаранг хамтдаа туулсан тус ангийн хамт олонд ойн баяр хүргэж, мэргэжлийн дуучдад үргэлж дутагдаж байдаг фракыг бэлэг болгон өгсөн юм. Жаран жилд ганц тохиох хүндэтгэлийн арга хэмжээнд нь зориулж санхүүгийн тусламж үзүүлэн авъяаслаг дуучдаа нэг өдөр ч гэсэн санаа зовох зүйлгүй байлгаж чадсан хэмээн найдаж байна.